Shopping Cart

No products in the cart.

Blog
/
/
/
/
/
“Караоке, мультимедиа сургалтын хэрэглэгдэхүүн”

“Караоке, мультимедиа сургалтын хэрэглэгдэхүүн”

Энэ бол интерактив соёлын харилцааг дэмжих “КТВ мультимедиа” шинэ заах арга зүйн хэрэглэгдэхүүн юм. Дэлхийн улс орнууд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртөө сургалтын шинэ хэрэглэгдэхүүн нэвтрүүлэхдээ “караоке мультимедиа хэрэглэгдэхүүн”-ийг нийтлэг ихээр ашигладаг болжээ. Уг сургалтын хэрэглэгдэхүүн нь“Z/1990-2010/” болон“Alpha/2010-2025/” үеийнхний сурах арга барилын онцлогт маш сайн тохирч байгаа юм. Уг сургалтын хэрэглэгдэхүүн нь өсвөр насны иргэдийг үр дүнтэй, хурдан, чанартай сургахад чиглэгдэхээс гадна хичээлийг сонирхолтой болгон сэдэлжүүлж, соёлын өндөр боловсролтой иргэн болгодог, тэдний суралцах арга барилыг нээн илрүүлдэг гэдгээрээ онцлог, давуу талтай юм.

Финланд улс сайн туршлага
Финландын боловсролын систем шалгалт байхгүй, өрсөлдөөний хамтын ажиллагааны систем дээр суурилан явагддаг, гэрийн даалгавар бага өгдөг, караоке гэх мэт дэвшилтэт мультимедиа хэрэглэгдэхүүн, интерактив хөтөлбөрийг ихээр нэвтрүүлэн ашигладаг гэдгээрээ онцлог. Дэлхийн шилдэг боловсролын системийн үнэлгээгээр 8-р байранд эрэмбэлэгдэж байна. Дуу хөгжим, түүх, финланд хэл, гадаад хэлний хичээлүүд нь караоке хэрэглэгдэхүүнээр явагддаг.

Сургалтын хэрэглэгдэхүүн олон улсад хэрэгжиж буй байдал

Эх сурвалж: https://singa.com/blog/learn-how-finnish-schools-use-karaoke-to-motivate-studentsand-spice-up-all-lessons/

Австрали улсын сайн туршлага
Дунд ангийн сурагчдын сэтгэл зүйн айдас, бүрэг ичимхий байдал, ганцаардал, нийгэмших чадваргүй байдал, далд авьяасыг нээн илрүүлэх зэрэг олон талт асуудлыг шийдвэрлэх зорилгоор Австрали
улсын ерөнхий боловсролын “Comet Bay College” караоке мультимедиа хэрэглэгдэхүүнийг ашиглаж
байна. Үр дүн маш сайн гарч байна.

Сургалтын хэрэглэгдэхүүн олон улсад хэрэгжиж буй байдал

ШИНЭ МЭДЭЭЛЭЛ

DUUL КАРАОКЕ АПП

follow duul